Monday, January 16, 2017

астрал аялал гэж юу вэ

3:27 AM Posted by zaya267 No comments
Астрал аялал нь хүн өөрийн физик биеэ орхиод сүнсэн биеэ ашиглаж, бодсон даруйдаа хүссэн газраа очиж, шувуу шиг нисэх, хана нэвтэлж явах, хол байгаа хэн нэгэнтэй нэн даруй очиж уулзах, үл үзэгдэгч хүн болно гэсэн үг юм. Бидэнд харагдах энэхүү махбодын гадуур хэд хэдэн энергийн бие бүрхсэн байдаг. Тэдгээрийг эфир, астрал, менталь, Каузал,Буддик, Атман гэхчилэн нэрлэдэг байна. Хүн гүн нойронд автаж, бие нь бүрэн тайвшрах үед астрал бие биенээс гарч явдаг аж. Нисэх, унах зэрэг зүүд нь астрал биеийн аялалтай холбоотой байдаг аж. Гэвч ихэнх хүмүүс гүн нойрондоо энэ бүгдийг ухамсарлаж мэддэггүй бөгөөд сэрмэгцээ бараг бүгдийг мартаж орхидог байна. Гэхдээ сэрүүн зүүдлэх үед хүн зүүдэндээ бодож, мэдэрч чаддаг. Та зүүдэлж байгаа мөртлөө өөр өөрийгөө унтаж байна гэж мэдэрч, сэрүүн байгаа юм шиг бодож чадаж байвал сэрүүн зүүдэлж байна гэсэн үг. Астрал аялал хийдэг хүмүүсийн гол нууц бол тэд сэрүүн зүүдэлж чаддаг буюу гүн нойрондоо өөрийгөө ажиглаж байдаг аж. Улмаар тэд өөрийн астрал биеэ физик биеэс салгаж, aгаарт хөөрч, хана нэвтлэн ийш тийш сэлгүүцдэг аж. Тэгээд л туршлагатай аялагчид астрал найзуудтайгара уулзахаар, эсвэл дэлхийн агаар мандалд хөөрөхөөр, эсвэл таныг унтаж байхыг харахаар нисэн оддог ажээ.

Астрал аялал хийх арга

  1. Бясалгал нь астрал хийхэд хамгийн нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бөгөөд өдөр бүр хийх нь өөрт тань болон астрал аялал хийхэд сайн нөлөөтэй.
  2. Төсөөлөл: Ихэнх хүмүүс энэ аргыг ашигладаг ба хүн бүр өөр өөрийн гэсэн төсөөллөө ашиглан астрал аялал хийдэг. Жишээ нь- өөрийгөө астрал ертөнцөд байна, биеэсээ гарж байна, өөрийгөө дээрээс харж байна гэж төсөөлдөг.
  3. Долгионы арга Тархины давтамж буруулдаг тусгай долгионы тусламжтайгаар астрал хийж болдог. 4.Фароны арга Египтын фарон хаадууд нь энэхүү аргыг анх ашиглаж ирсэн ба одоо хүртэл зарим хүмүүс энэ аргын тусламжтайгаар астрал аялал хийдэг.Та хөлөө нугалж хөлийн улаа оронд дээр байрлуулж пирамид дээр хамаг анхаарлаа төвлрүүлэн хэвтэх ба дараагаар нь ФAAAAАААА РРРРРРРРРAAAAАААА OOOOННН гэх тарнийг 45мин-1 цаг давтан хэлэх ба үүний дараагаар аажмаар босох бөгөөд хэрвээ та пирамидын дунд байвал та астрал ертөнцөд байна гэсэн үг юм.
Таны астрал бие физик биеэс тусгай физик хэмжигдэхүүний тусламжтайгаар гарч сүнсний ертөнцөөр аялахыг астрал аялал гэнэ. Астрал бие физик бие хоёр хоорондоо мөнгөн утсаар холбогддсон байдаг ба энэ мөнгөн утас тасрашгүй бат бөх, сунах чадвартай.

Астрал хийх үед өрнөх үе нь

Бэлтгэл үе (Энэ үе нь өөрийнхөө оюун санаагаа цэгцэлж биеэ сулруулан астрал аялал хийхэд бэлэн болох үе юм.)
Өрнөл (Бэлэн болсон астралаа физик биенээсээ гаргах үе бөгөөд хамгийн чухал үе ба таны зүрх чинь дэсэлж чичирхийлэлд орох болно.Энэ нь үед маш тайван байх бөгөөд сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй. )
Гарах үе (Астрал бие физик биеээс гарж астрал ертөнцлүү орох үе)
Image result for астрал аялал